Secret — Тусламж
Асуулт, санал, алдааны мэдээллээ contact@bizon.mn хаягаар илгээнэ үү. Ажлын 2 өдрийн дотор хариулахыг хичээнэ. Алдаа мэдээлэхдээ утасныхаа загвар, юу хийх үед болсныг бичвэл хурдан шийднэ.
Түгээмэл асуулт
Таамаглал хэр найдвартай вэ?
Таамаглал нь ганц өдөр биш, магадлалтай өдрүүдийн хүрээ ба итгэлийн түвшин. Эхэндээ хүрээ өргөн байж, таныг хэдэн мөчлөг тэмдэглэх тусам нарийсна. Дааврын арга хэрэглэж байгаа бол итгэл бага байна.
Жирэмслэлтээс хамгаалахад ашиглаж болох уу?
Үгүй. Жирэмслэх магадлалтай өдрүүдийн тооцоолол бол мэдээлэл, хамгаалах арга биш.
Миний тэмдэглэлийг хэн харах вэ?
Зөвхөн та. Хувийн тэмдэглэл, бэлгийн эрүүл мэндийн мэдээллийг манай ажилтан ч харахгүй. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.
Аппаа хэрхэн түгжих вэ?
«Би» → «Нууцлал ба түгжээ» хэсгээс PIN код, Face ID эсвэл хурууны хээ тохируулна.
Сануулга, мэдэгдлийг яаж тохируулах вэ?
«Би» → «Мэдэгдэл ба сануулга». Сануулга дээр зөвхөн «Secret» гэж харагдана.
Өгөгдлөө хэрхэн татаж авах вэ?
«Би» → «Нууцлал ба түгжээ» → «Өгөгдөл татаж авах (CSV)». Эмчдээ үзүүлэх PDF тайланг мөн тэндээс үүсгэнэ.
Утсаа солиход тэмдэглэл маань алга болох уу?
Үгүй. Тэмдэглэл таны бүртгэлд хадгалагддаг тул шинэ утсандаа ижил хэрэглэгчийн нэрээр нэвтрэхэд буцаж ирнэ.
Нууц үгээ мартсан бол яах вэ?
Хэрэглэгчийн нэрээ бичээд contact@bizon.mn хаягаар хандана уу. Бүртгэлийн эзэн мөн эсэхийг шалгасны дараа тусална.
Бүртгэлээ хэрхэн устгах вэ?
«Би» → «Нууцлал ба түгжээ» → «Бүртгэл устгах». Дэлгэрэнгүйг Бүртгэл, мэдээлэл устгах хуудаснаас үзнэ үү.
Эрүүл мэндийн асуудал гарвал
Secret эмнэлгийн үйлчилгээ биш. Хүчтэй цус алдалт, хүчтэй өвдөлт зэрэг шинж илэрвэл мэргэжлийн эмнэлгийн байгууллагад яаралтай хандана уу.
Secret — Support
Send questions, suggestions and bug reports to contact@bizon.mn. We aim to reply within 2 working days. When reporting a problem, tell us your phone model and what you were doing.
The App is in Mongolian; menu names are given below in Mongolian with an English gloss.
Frequently asked questions
How reliable are predictions?
A prediction is a range of likely days with a confidence level, never a single date. The range starts wide and narrows as you log more cycles. On a hormonal method confidence stays low.
Can I use it as contraception?
No. The fertile-window estimate is information, not a contraceptive method.
Who can see my logs?
Only you. Your private notes and sexual health entries are never shown even to our staff. See the Privacy Policy.
How do I lock the App?
«Би» (Me) → «Нууцлал ба түгжээ» (Privacy and lock): set a PIN, Face ID or fingerprint.
How do I set reminders and notifications?
«Би» (Me) → «Мэдэгдэл ба сануулга» (Notifications and reminders). Reminders show only “Secret”.
How do I download my data?
«Би» (Me) → «Нууцлал ба түгжээ» (Privacy and lock) → «Өгөгдөл татаж авах (CSV)». The PDF report for your doctor is made there too.
Will I lose my logs if I change phones?
No. Your logs are stored in your account, so they come back when you sign in on the new phone with the same username.
I forgot my password.
Email contact@bizon.mn with your username. We will help once we have confirmed the account is yours.
How do I delete my account?
«Би» (Me) → «Нууцлал ба түгжээ» (Privacy and lock) → «Бүртгэл устгах» (Delete account). See Delete your account and data.
If you have a health concern
Secret is not a medical service. If you have heavy bleeding, severe pain or similar symptoms, contact a qualified medical provider promptly.